Эхлэл  »  Бүтээгдэхүүн

E-ACCOUNT v2.0 - Нягтлан бодох бүртгэлийн програм

Нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог шинэчлэх тухай  СЭЗ-ийн Сайдын 2002 оны 253 тоот тушаалын дагуу 2003 оны 01 сарын 01-нээс нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн санхүүгийн тайлан гаргаж эхэлсэнтэй  холбоотойгоор манай компани төсөвт байгууллага болон ААН байгууллагуудад зориулсан Нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн E-Account  системийг боловсруулаад байна.

E-Account  систем нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын хууль, Татварын тухай хууль тогтоомж, Засгийн газрын санхүүгийн статистикийн заавар болон Олон Улсын Нягтлан бодох бүртгэлийн Стандартын дагуу  боловсруулагдсан  Нягталн бодох бүртгэлийн  иж бүрэн програм юм.

 

 Санхүүгийн програмын  гол давуу тал нь бие даан болон сүлжээний горимд ажиллаж,  байгууллагын мэдээллийн  баазуудаас  анхдагч  мэдээллийг хүлээн авч ашиглах, өөрийн боловсруулсан мэдээлэл дамжуулах, бүтээгдэхүүний өртгийг  тооцох зорилгоор зардлыг байгууллагын нэгж, салбараар хуримтлуулан бүртгэх байгууллагын удирдлагыг хүссэн үед нь  санхүүгийн мэдээллээр хангах,  явдал юм.

 

E-Account системийн онцлог давуу тал : 

 

       -  Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн ба Аудитын

           тухай хууль болон Сангийн яам бусад холбогдох газраас гаргасан журам, зааврын дагуу

           боловсруулагдсан иж бүрэн систем

       -  Сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой ба хэрэглэгч бүр өөрийн эрхээр ханддаг учир ажиллах

           эрхийг нь тус тусад нь тодорхойлох боломжтойАвтоматаар мэдээллийн баазыг нөөцөлж архивлах ба

           эдээллийн хадгалалт хамгаалалт, нууцлал зохих түвшинд бүрэн шийдэгдсэн


       -  Системээс гарч байгаа бүх тайлан, журналыг хэрэглээний програмууд руу хөрвүүлж гаргах бүрэн

           боломжтой


       -  Систем нь ажиллахад уян хатан бөгөөд тухайн байгууллагын онцлог, татварын хувь хэмжээ болон

           холбогдох өөрчлөлтыг системийн удирдагч програмын тохируулга хэсэгт хийх боломжтой

       -  Хайлтын уян хатан системтэй

       -  Байгууллагын бусад мэдээллийн баазуудаас анхдагч мэдээллийг хүлээн авч ашиглах, боловсруулсан

           мэдээллээ дамжуулах боломжтой

       -  Байгууллагын доторх нэгж, салбараар орлого, зардлыг ангилан бүртгэж, үр дүнг тодорхойлох боломжтой

       -  Бүртгэлийг олон валютаар зэрэг хөтлөх боломжтой

       -  Гарт олгох цалинг ҮISA card, Master card зэрэг электрон картаар олгодог байгууллагуудын хувьд

          цалингийн жагсаалтыг автоматаар Excel үрүү хөрвүүлж банк уруу явуулах боломжтой ;

       -  Санхүүгийн тайланг дурын хугацаагаар бэлтгэх боломжтой ба хаалтын бичилтийг программ автоматаар 

           хийж гүйцэтгэнэ

       -  Санхүүгийн тайлангуудаас гадна нэмэлт тайлангууд гарна

       -  СЯамнаас батлагдсан стандартын дагуу хийгдсэн бүх журнал, анхан шатны маягтууд нь программаас

           хэвлэгдэх тул гаднаас аливаа маягт худалдан авах, маягтуудыг гараар бөглөх шаардлагагүй ;

       -  Байгууллагын удирдлагад шаардлагатай нэмэлт мэдээллийг боловсруулан гаргах

           жилийн төсөв, төсвийн хуваарь

       -  Төсвийн гүйцэтгэл

       -  Хүний нөөцийн мэдээлэл

       -  Нэгж, салбарын хоорондын тооцоо

       -  Нэгж, салбарын үр дүнгийн тайлан

 

Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг, олон салбартай байгууллагын хувьд салбар нэгжийн тайлангуудаа нэгтгэх

тусгай програмтай

 1.  Шинжлэх ухаан технологийн их сургууль, түүний салбар 17 сургууль   2004 оноос
 2.  Хүмүүнлэгийн ухааны их сургууль  2007 оноос  
 3.  Энх-орчлон дээд сургууль  2007 оноос
 4.

 Монголын үндэсний дээд сургууль

 2008 оноос
 5.  Удирдлагын академи  2007 оноос
 6.  Боловсрол суваг телевиз  2008 оноос
 7.  Northen security  брокер диллерийн компани  2008 оноос
 8.  World key брокер диллерийн компани  2008 оноос
 9.  Bridge resource security брокер диллерийн компани  2008 оноос
 10.  Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв  2008 оноос
 11.

 Эмгэг судлалыг үндэсний төв

 2007 оноос

 12.  Хөвсгөл эрхэм ХХК  2008 оноос

Нэвтрэх хэсэг

Хэрэглэгчийн нэр
Нууц үг