Эхлэл  »  Бүтээгдэхүүн

GAMAS - Гаалийн албаны мэдээллийн автоматжуулсан систем - ГАМАС

Энэхүү систем нь Монгол улсын гаалийн байгууллагын бүх салбар нэгжийн дотоод мэдээллийн урсгалын тасралтгүй хүрэлцээт , хэрэгцээт байдлыг ханган ажиллах  мэдээллийн нэгдсэн ,автоматжуулсан систем бөгөөд дараах дэд системүүдээс бүрдэнэ. 

1.  АЧААНЫ МАНИФЕСТЫН БҮРТГЭЛ ХЯНАЛТЫН ДЭД СИСТЕМ

Монгол улсын хилээр орж ирсэн барааг гаалийн хяналтанд авах ,гаалийн бүрдүүлэлт хийж эзэнд нь олгогдох ,дамжин өнгөрөх барааг улсын хилээр гарах хүртэл барааг гаалийн хяналтанд байлгах бүртгэл тооцооны үйл ажиллагааг автоматжуулах зорилготой.

 

2.  МЭДҮҮЛГИЙН БҮРДҮҮЛЭЛТ ,ХЯНАЛТ МЭДЭЭЛЛИЙН ДЭД СИСТЕМ

Монгол улсын хилээр орж ирсэн бараа , тээврийн хэрэгсэлд хяналт тавих ,шалгалт хийх , гаалийн үнийг тодорхойлох ,  гаалийн болон бусад татвар хураамжийг ногдуулах ,гаалийн газар хороодын статистик мэдээ гаргах үйл ажиллагааг автоматжуулах , мэдээллийн нэгдсэн бааз  үүсгэх

 

3.  СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД СИСТЕМ

Улсын хилээр оруулсан, гарсан барааны урсгал хөдөлгөөнийг бүртгэсэн гаалийн мэдүүлгүүдийн төвлөрсөн баазаас   батлагдсан  аргачлалын дагуу Гадаад худалдааны гаалийн статистик, Улсын төсвийн орлогын статистик  болон албан бус гаалийн статистикийн мэдээг гаргадаг програм

 

4.  ТАТВАРЫН БҮРТГЭЛ ТООЦООНЫ ДЭД СИСТЕМ

Гаалийн болон бусад татвар хураамж ногдуулалт барагдуулалтын үйл ажиллагаа ,татварын орлогын тайлан тэнцэл гаргах ажиллагааг автоматжуулж боловсронгуй болгосон.

 

5.  ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИНТРАНЭТ БА ВЭБ ПОРТАЛ

Гаалийн байгууллагын системийн хэмжээний локаль сүлжээнд ажиллах Интранэт болон Монгол улсын гаалийн ерөнхий газрын вэб портал

 

   СИСТЕМИЙН ОНЦЛОГ ,ҮР ДҮН

                  -  Систем нь Монгол хүмүүсийн оюун ухаанаар бүтсэн Монгол программ учир ашиглахад нэн хялбар

                  -  Бүрдүүлэлтийн бүх шат дамжлагыг автоматжуулсан тул цаг хугацаа хэмнэсэн ,олон шат дамжлагыг

                      үгүй болгосон

                  -  Гаалийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байгаа тул хяналт ,шалгалтыг

                     богино хугацаанд үр дүнтэй явуулах ,нэг цэгээс тухайн цагт нь хяналт хийх ,статистик тайлан

                     мэдээг хүссэн үедээ үнэн зөв  гаргаж авах боломжтой болсон

                  -  Гадны өөрчлөлтөнд дасан зохицох чадвар сайтай ба цаашид улам боловсронгуй болгоход хямд

                     зардлаар богино хугацаанд хийх боломжтой зэрэг онцлог давуу талуудтай болсон болно.

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ЭНЭ СИСТЕМЭЭРЭЭ 2007 ОНЫ  - ШИЛДЭГ ПРОГРАМ ХАНГАМЖ ХЭРЭГЛЭГЧ - БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН.

 

Нэвтрэх хэсэг

Хэрэглэгчийн нэр
Нууц үг

Мэдээлэл

Шилдэг программ хангамж шалгаруулав

Гаалийн ерөнхий газар программ хангамжийн бүтээгдэхүүн ашиглагч шилдэг байгууллагаар шалгарчээ.

Дэлгэрэнгүй


ASYUDA-гаас ГАМАС уруу, ГАМАС-аас интернет гааль уруу

ASYUDA үүргээ биелүүлж дуусчээ. 1996 онд Гаалийн тухай хууль батлагдлаа. Шинэ хуулийн дагуу  мэдээллийн технологио өөрчлөх зайлшгүй шаардлагатай болов.

Дэлгэрэнгүй


ГАМАС ба ASYCUDA

Гаалийн хуучин систем болон ГАМАС системийн харьцуулалт

Дэлгэрэнгүй