E-FINANCE - ББСБ, ХЗХ-дод зориулсан бүртгэл тооцооны цогц програм
Бид банкны систем боловсруулсан туршлага дээрээ үндэслэн Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан боловсруулсан Бүртгэл тооцоо, мэдээллийн "E-FINANCE" гэсэн ЦОО ШИНЭ бүтээгдэхүүнээ танд танилцуулж байгаадаа баяртай байна.
Энэхүү системийг одоогийн байдлаар "Кредит Монгол", "Нью Ази," "Монгол лизинг", "Сар шинэ", "Ориент Инвест" зэрэг 20 гаруй ББСБ-ууд ашиглаж байна.
E-FINANCE систем нь Банк бус санхүүгийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, түүнд хийгдэх бүхий л үйлдэл функцийг програмчлах зорилгоор хийгдсэн хэд хэдэн программуудаас бүрдсэн цогц систем юм.
1. СИСТЕМИЙН УДИРДАГЧИЙН ПРОГРАММ
Энэ программ нь систем дээр ажиллах хэрэглэгчдийг шинээр бүртгэх, хэрэглэгчийн ажиллах эрх тогтоох, гүйлгээний эрх олгох, датабэйс сервер дээрх өгөгдлийн хуваарилалт болон системд нэвтэрсэн талаарх лог файл бүртгэх зэрэг үйлдлүүд хийнэ.
Системд ажиллаж байгаа хэрэглэгч нь группд хуваагдах бөгөөд түүний дагуу системд ямар үйлдэл хийх, программын ямар цэсэнд хандах, ямар мэдээлэл авах зэргээр системд оролцоно.
Энэ програмд системд нэвтрэх эрхтэй хэрэглэгчийг шинээр бүртгэх, засварлах зэрэг үйлдлүүд хийгдэнэ. Энэ програм руу зөвхөн администр эрхтэй хэрэглэгч нэвтрэнэ. Хэрэглэгчийн эрх, системд оролцох эрх, цэсний эрх, групп зэрэг мэдээллийг өөрчилж болно.
2. ХАРИЛЦАГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ
Энэ програм нь шинээр харилцагч бүртгэх, данс нээх, харилцагчийн мэдээлэл болон дансны мэдээлэл засварлах, бүртгэлийн нэгдсэн сангаас хайлт хийх, дотоодын данс нээх, дансны шинж, төлөвлөгөө засварлах, харилцагчийн гарын үсэг болон зурган мэдээлэл оруулах зэрэг үйлдлүүд хийх зориулалттай
Онцлог давуу талууд:
- Нэг харилцагчид нэг код оноох ба ингэснээр нэг харилцагчид хэд хэдэн данс бүртгэх боломж олгож байгаа юм
- Харилцагч өмнө нь бүртгэгдсэн эсэхийг регистерийн дугаараар шалгах бөгөөд регистерийн дугаарын алгоритмыг давхар шалгаж байгаа. Иймээс буруу эсвэл дутуу регистер оруулах боломжгүй
- Харилцагчийн зурган мэдээлэл (гарын үсэг, фото зураг) бүртгэх боломжтой
- Балансын дансыг бүтээгдэхүүн үйлчилгээ гэсэн шинэ зүйлтэй холбож өгсөн, өөрөөр хэлбэл бүртгэлийн системийн хэмжээнд дансны төлөвлөгөөг ямар ч банкинд зохицуулан өөрчлөх боломжтой
- Дотоодын дансыг харилцагчийн данс шиг бүртгэх боломжтой, энэ нь банкны салбар нэгж нь харилцагч шиг бүртгэгдэнэ гэсэн үг
3. ТЕЛЛЕРИЙН ПРОГРАММ
Энэ программ нь тэнцлийн гүйлгээ, валютын арилжаа, данс хоорондох бэлэн бус арилжаа, гадаад гуйвуулга болон тэнцлийн бус гүйлгээ зэрэг өдөр тутмын гүйлгээ оруулах, дансны үлдэгдэл ,хуулга гаргах, нябо-журнал болон өдрийн гүйлгээ баланс авах,тухайн өдрийн болон өмнөх өдрийн гүйлгээнээс хайлт хийх, валютын ханш, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл авах гэх мэт боломжуудтай.
Онцлог давуу тал:
- Теллер бүр өөрийн эрхээр системд хандах бөгөөд зөвхөн өөрийн хийсэн гүйлгээн дээр ажиллана
- Байгууллагын дурын харилцагчид бүх үйлчилгээг зөвхөн нэг теллерээс авах боломжтой.
- Зээлийн системтэй холбогдсон тул дахин гүйлгээ оруулах шаардлагагүй
- Конверсын гүйлгээг хийхдээ нэг л гүйлгээ оруулна.
- Кассын орлого ,зарлагын гүйлгээ хийхдээ кассын дансыг оруулах шаардлагагүй / single entered/
- Бүх төрлийн баримтыг бэлэн маягтан дээр 2-3 хувь хэвлэнэ.
- Зарлагын гүйлгээ хийж байгаа дансны гарын үсгийн баталгааг электрон байдлаар харах ба зургыг томгож ,жижгэрүүлж харах боломжтой.
4. ЗЭЭЛИЙН ПРОГРАММ ,ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ
Зээлийн программ нь ББСБ-ын зээлтэй холбоотой үйл ажиллагааг автоматжуулах, зээлийн бүртгэл, хүү тооцоололтын бүртгэлийг сайжруулах түүнтэй холбоотойгоор мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, холбогдох тайлан мэдээг гаргах боломжийг олгоно.
Онцлог ,ач холбогдол :
- Харилцагчид , барьцааны хөрөнгийн зурган мэдээллийг оруулах боломжтой
- Зээлийн хүүг 30 хоногоор болон календарийн хоногоор тооцоолно.
- Зээлийн бүх төрлийн гэрээг программаас хэвлэнэ.
- Зээлийн мэдээллийн санг хөтлөнө.
5. ГҮЙЛГЭЭ ӨНДӨРЛӨХ ТАЙЛАН БАЛАНС ГАРГАХ ПРОГРАММ
Энэ нь өдрийн гүйлгээний баланс тайлан авах, гүйлгээний хаалт хийх зорилготой бөгөөд гүйлгээний програмын нэг хэсэг юм. Програм дээр өдрийн гүйлгээний хураангуй болон дэлгэрэнгүй баланс гаргах, тэнцлийн бус гүйлгээний тайлан авах, гүйлгээний түүвэр авах, баланс шалгах, гүйлгээ өндөрлөх, валютын ханш тогтоох, ханшийн тэгшитгэл хийх, гүйлгээний төлөв хаах, нээх мөн дансны төлөвлөгөө өөрчлөх, лавлах сангууд засварлах зэрэг үйлдлүүд хийгдэнэ.
Дараах тайлан балансыг гаргах боломжтой :
А. Тэнцлийн гүйлгээний баланс
- Хураангуй баланс
- Дэлгэрэнгүй баланс (-нийт, -интервалаар)
- Гүйлгээ балансын түүвэр
- Ханшийн өөрчлөлтийн тайлан
Б. Тэнцлийн гадуурхи гүйлгээний баланс
- хураангуй
- дэлгэрэнгүй
В. Балансын түүвэр. Тэнцлийн гүйлгээний балансыг өмнөх өдрөөр авах боломжтой.

