Эхлэл  »  Бүтээгдэхүүн

GLAXY v1.0 - Банкны бүртгэл тооцооны иж бүрэн систем

БАНКНЫ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ИЖ БҮРЭН СИСТЕМ (GLAXY)

 

GLAXY СИСТЕМИЙН ТУХАЙ

Энэхүү систем нь олон улсын банкны нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцүүлж өнөөгийн монголын арилжааны банкуудын үйл ажиллагааны бүхий л онцлогийг тусгасан сүүлийн үеийн програмын технологи  дээр тулгуурласан олон төрлийн үйлдэл функцийг агуулсан уян хатан систем юм. Энэхүү системийн бүтэц зохиомжийг гаргахдаа банк санхүүгийн өндөр туршлагатай мэргэжилтнээс гадна төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн шинээ санаа, судалгаанд үндэслэн боловсруулсан бөгөөд банкны харилцагчид үйлчлэх анхан шатны үйлчилгээнээс эхлээд банкны өдөр тутмын бүртгэл тооцоо, тайлан мэдээ, хяналт судалгаа болон удирдлагын төвшинд хүртэлх бүхий үйл ажиллагааг автоматжуулсан иж бүрэн систем юм.

 

СИСТЕМИЙН БҮТЭЦ, ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

 

1. ТЕЛЛЕРИЙН СИСТЕМ            

    Харилцагчид үйлчилгээ үзүүлэх банкны өдөр тутмын бүх гүйлгээ, төлбөр тооцоо энэ дэд системд хийгдэнэ, тухайлбал:  харилцах, хадгаламж болон зээлийн үйлчилгээ, валют арилжаа, гадаад гуйвуулга гэх мэт. Харилцагч банкны аль ч  нягтлан бодогч буюу теллерээс банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дор авах боломжтой.

 

2. OНЛАЙН СИСТЕМ

    Харилцагч банкны дурын салбараар үйлчлүүлэх боломжтой. Банкны салбар нэгжүүд нэгдсэн мэдээллийн системд холбогдон ажиллана, салбар нэгж тус бүр өөрийн гүйлгээгээ хийж,харгалзах тайлан мэдээгээ авна. Онлайн системийн давуу тал нь харилцагчийн хувьд банкны аль ч цэгээс бүх төрлийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран авах, банкны хувьд бүх төрлийн мэдээллийг нэгдсэн байдлаар харах, хянах боломж олгож байгаа юм. Мөн аль нэг салбар нэгж OFFLINE горимд ч ажиллах боломжтой.

 

3. ХАРИЛЦАГЧ БҮРТГЭХ , ДАНС НЭЭХ ПРОГРАМ

Харилцагчийн үндсэн мэдээллийг бүртгэж нэгдсэн бүртгэлийн дугаар өгнө, энэ дугаараар харилцагч банкны бүх төрлийн үйлчилгээ /хадгаламж, харилцах, зээл гэх мэт үйлчилгээний данс нээлгэнэ/ авах боломжтой болж байгаа. Мөн харилцагчийн нэр, регистер, хаяг зэрэг үндсэн мэдээллээс гадна харилцагчийн хамтран эзэмшигч, ААН-н хувьд удирдах а/т-нууд болон харилцагчийн зурган мэдээллийг оруулах боломжтой

 

4. ГҮЙЛГЭЭ ӨНДӨРЛӨХ БУЮУ ОПЕРАТОРЫН ПРОГРАМ

Тухайн өдрийн бүх гүйлгээ орсны дараа өдрийн хаалт хийж өндөрлөх процесс явагдана, мөн өдрийн хураангуй/дэлгэрэнгүй баланс авах, валютын ханш өөрчлөх, систем дэх хэрэглэгчийн эрх өгөх, дотоодын дансны лавлах сангууд засварлах зэрэг үйлдэл функцууд багтсан

 

5. ХЯНАЛТЫН ПРОГРАМ

Анхан шатны гүйлгээ/теллер шивсэн гүйлгээ/ хийгдсэний дараа хянагч нябо гүйлгээ бүрийг хянана, тухайн өдрийн эцэст салбар нэгж өөрийн бүх гүйлгээгээ хянаж шалгаж дууссаны дараа гүйлгээ хаасан мэдэгдэл өгнө, ингэснээр өдрийн гүйлгээ өндөрлөх үед шалгагдана.

 

6. БАНК/САЛБАР ХООРОНДЫН ТООЦООНЫ ПРОГРАМ

Арилжааны банк хоорондын гүйлгээг тусгай зориулалтын сүлжээгээр тодорхой формат бүхий файл дамжуулж хүлээн авах, мөн өөрийн банк дээр хийгдсэн банк хооронд явах гүйлгээг илгээх үйлдэл функц агуулсан дэд систем юм. Мөн offline салбар нэгж бол тухайн салбар ба төвийн хооронд гүйлгээ дамжуулах модультай.

 

7. ТАЙЛАН МЭДЭЭНИЙ ПРОГРАМ

Салбар нэгжийн дотоодод шаардагдах тайлан мэдээнээс гадна системийн хэмжээн дэх тайлан мэдээг нэгтгэн харах, мөн зарим салбар нэгж /бүртгэл тооцоо, дотоод хяналт, зээлийн газар г.м /-д зориулсан тайлан мэдээнүүд багтсан.

 

8. ХАДГАЛАМЖИЙН ПРОГРАМ

Хадгаламжийн төрөл бүрийн бүтээгдэхүүнд зориулсан хүү, хугацаа, бодох аргачлалын уян хатан нөхцөлтэй, тусгай нөхцлөөр гэрээ байгуулах, хадгаламжийн электрон дэвтэрт бичилт хийх, сар,улирал болон жилээр хүү хуримтлуулах,орлого зарлагын гүйлгээг хязгаарлах гэх мэт олон төрлийн модультай систем юм

 

9. ЗЭЭЛИЙН ПРОГРАМ

Зээлдэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, зээлийн хүсэлт бүртгэхээс эхлээд зээл олголт төлөлт, зээл хаагдах хүртэлх бүх процесиийг автоматжуулсан систем юм. Зээлийн үндсэн хүүний тооцолол, нэмэгдүүлсэн хүү, зээлийн шугам, урьдчилж төлсөн торгууль гэх мэт бүх төрлийн тооцооллыг уян хатан нөхцлөөр хийх боломжтой, мөн банкны системийн хэмжээнд ЗМС үүсгэж ажиллах, мөн арилжааны банк хоорондын ЗМС-д мэдээлэл дамжуулах боломжтой.

 

10. УДИРДЛАГБН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ

Банкны удирдлага болон банкны санхүү мэдээллийн удирдах газрын шаардлагатай тайлан мэдээг системийн хэмжээнд нэгтгэж харах, банкныхаа үйл ажиллагааны зохист харьцаа, төлбөрийн чадвар, эрсдлийн үзүүлэлт  гэх мэт олон төрлийн мэдээ тайлан үзүүлэлтийг онлайн байдлаар харах, хяналт мониторинг хийх боломж олгоно.

 

11. ИНТЕРНЭТ БАНК

Харилцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран интернет сүлжээ ашиглан өөрийн дансны үлдэгдэл хуулга харах, данс хооронд гүйлгээ шилжүүлэх, гадаад гуйвуулга хийх, мөн валютын ханш болон бусад мэдээллийн авах боломжтой

 

12. ЭЛЕКТРОН БАНК

Банкны үйлчилгээг харилцагчийн ажлын байранд хүргэсэн шинэлэг үйчилгээ юм, ААН байгууллагын хувьд ажлын өрөөнөөс гүйлгээ хариуцсан нябо, гүйцэтгэх захирлын харгалзах эрх зөвшөөрлийн кодоор өөрийн байгууллагын дансны үлдэгдэл , хуулга авах, гүйлгээ хийх боломж олгоно.

 

13. МОБАЙЛ БАНК

Харилцагч өөрийн гар утаснаас банкны төрөл бүрийн үйлчилгээ авах боломжтой

 

 

СИСТЕМИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

-  Дансны уян хатан төлөвлөгөө. Дансны кодчлолыг монгол банкны төлөвлөгөөнд хялбар дасан зохицох зорилгоор дотоодын дансны төлөвлөгөөг монгол банкныхтай холбож өөрсдөө зохиох боломжтой, мөн хуучин програмаас шинэ систем рүү шилжихдээ өмнөх дансаа түр хугацаанд хэрэглэх боломжтой.

- Банкны бүтээгдэхүүн. Банкны өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, арилжааны банкуудын өрсөлдөөн дунд бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэх, өөрчлөхөд хялбар болсон, учир нь дотоодын дансны төлөвлөгөө нь бүтээгдэхүүн үйлчилгээтэйгээ холбогдсон байдаг.

- Теллерийн системээр ажиллах зарчим. Дотоодын арилжааны банкуудын нөхцөлд тохируулан бүрэн теллер, кассын хязгаарлалттай теллер г.м олон хувилбараар ажиллаж болно.

- Онлайн горим. Банкны салбар, тооцооны төв нь төвийн нэгдсэн сүлжээнд холбогдож ажиллана, ингэснээр банкны бүх үйлчилгээг харилцагчид хурдан шуурхай хүргэх, мөн банк нь өөрөө шинээр салбар нэгж, үйлчилгээний цэг байгуулахад хялбар болсон

- Оффлайн горим. Банкны салбар нэгж нь нэгдсэн сүлжээнд холбогдохгүйгээр дангаараа ажиллах боломжтой, гэхдээ төвтэйгээ холбогдох, мэдээлэл дамжуулах ямар нэгэн гарцтай байна. Мөн оффлайн горимоос онлайнд шилжих, онлайн горимоос оффлайнд шилжих боломжтой

- Дотоод хяналтын систем. Теллерийн хийсэн гүйлгээ бүр хянагч нябо-гаар хянагдана, гүйлгээ хянагдаагүй үед зарлагын гүйлгээ нь хасагдаад, орлогын гүйлгээ нь орохгүй хүлээгдэж байна, өөрөөр хэлбэл хяналт хийгдсэний дараа  орлого нь дансандаа орно

- Гүйлгээг хөнгөвчлөх олон төрлийн шийдлүүд

- Хадгаламжйн электрон дэвтэр, харилцах дансны карт гэх мэт орчин үеийн шинэ шийдлүүд хийгдсэн, ингэснээр харилцагч дансандаа нэвтрэх пин кодтой болж байгаа, гүйлгээний баримт, картан дээрх гүйлгээ бичилт  гараар бичихгүй бүрэн автоматчилагдаж байгаа. Мөн валюты арилжаа, гадаад гуйвуулга, чек гэх мэт нийлмэл гүйлгээнүүд нэг хэрэглэгчийн интерфэйсээр хийгдэнэ.

- Гүйлгээний түр горим

- Гүйлгээ өндөрлөх, тайлан баланс авах болон сарын эцсийн хаалт хийх гэх мэт зарим тохиолдолд гүйлгээ  өндөрлөх процесс хүлээгдэх үед гүйлгээний дараагийн шинэ өдрийг нээж гүйлгээгээ хийх боломжтой болсон

- Нууцлал, сүлжэээний найдвартай ажиллагаа, мэдээллийн хадгалалт хамгаалалтын оновчтой байдлаар шийдэгдсэн, энд үндсэн сервертэй зэрэгцээд нөөц сервер ажиллана, харилцагчийн дансны болон гүйлгээний үндсэн мэдээллийг сар болон жилээр түүхчилсэн санд хадгалдаг гэх мэт

- Мэдээллийн нэгдсэн сан, систем хоорондын уялдаа, гадны системтэй хялбар холбогдох боломж. Энэ мэдээллийн сангийн програм хангамж солих, үйлдлийн систем солих зэрэгт дасан зохицсон байдлыг хэлж байна.

- Интернэт, Электрон банкны ажиллагааны зарчим

- Харилцагч цаг хугацаа орон зайнаас үл хамааран өөрийн дансны үлдэгдэл хуулга болон бусад нэмэлт мэдээллийг авах, өөрийн санхүүгийн үйл ажиллагааг удирдахад бүрэн боломжтой болж байгаа юм. Интернэт, Электрон банкны гүйлгээ нь давхар хяналтын системтэй, найдвартай ажиллагаатай байдаг.

- Ижил төстэй системүүдээс хэд дахин хямд

- Програм хангамжийн үндэсний үйлдвэрлэгч компани гэдэг үүднээс монголын нөхцөлд тохирсон уян хатан үнийн тарифтай, мөн дэд системүүдийг салгаж авах, нэвтрүүлэх боллмжтой юм.

Нэвтрэх хэсэг

Хэрэглэгчийн нэр
Нууц үг