E-OFFICE system - Аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан Интранэтийн багц програм хангамж
Байгууллагын дотоод мэдээллийн солилцоо хамтын ажиллагааны талбар
Энэхүү систем нь байгууллагын дотоод сүлжээнд ажиллахад зориулагдсан, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх, авах, солилцох, шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг дээшлvvлэхэд чухал ач холбогдолтой Интранэтийн багц программ хангамж юм. E-OFFICE системийн бүтэц :
1. Мэдээ мэдээлэл түгээх , авах, солилцох
- Шинэ мэдээ харах, оруулах
- Системийн нийт хэрэглэгчдэд шуурхай зар түгээх
- Тухайн байгууллага хамт олны тэмдэглэлт өдөр болон тухайн хэрэглэгчийн төрсөн өдөр бусад баярын
өдрийг нь тохиолдуулан Электрон мэндчилгээ / зурагтай, зураггүй/ дэвшүүлэх
- Байгууллагын удирдлага, хамт олондоо хандаж төрөл бүрийн санал хүсэлтээ гаргах, асуулт асууж хариулт авах
- Байгууллагын дотор дурын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх - Forum
- Байгууллагын дотор төрөл бүрийн уралдаан зарлах, уралдааны үр дүнг мэдээлэх
- Санал асуулга явуулах
2. Электрон бүртгэл, тооцоо
- Хэрэглэгчдийн бүртгэл. Системийн нийт хэрэглэгчдийн буюу боловсон хүчний бүртгэлийг хөтлөх
боломжтой.
- Боловсон хүчний мэдээллийн сангаас шаардлагатай үзүүлэлтүүдээр хайлт хийх, хэвлэж
авах боломжтой.
- Цагийн бүртгэл. Хэрэглэгчид / ажилтнууд/ өглөө ажилдаа ирсэн болон орой ажлаас тарахдаа цагаа
электрон байдлаар бүртгүүлнэ. Системийн удирдагч нийт ажилтнуудын ажил тасал минут болон илүү
цаг, амралтын өдрүүдээр ажилласан цагийг автоматаар тооцож цалин бодоход ашиглана.
- Ажлын гүйцэтгэл. Хэрэглэгчид бүр тухайн өдөр гүйцэтгэсэн ажлаа бүртгэнэ. Ажилтнуудын гүйцэтгэсэн
ажилд удирдлага нь өдөр тутам хяналт тавих боломжтой.
- Үүрэг даалгаврын бүртгэл, хяналт
3. Электрон тэмдэглэлийн дэвтэр
- Ажлын төлөвлөгөө. Хэрэглэгчид өөрсдийн ажлын төлөвлөгөөгөө он, сар, өдөр, цагаар төлөвлөх боломтжой
бөгөөд тухайн өдрийн ажлын төлөвлөгөө хамгийн эхний нүүрэн дээр шууд харагдана.
- Хаягийн лавлах. Хамт олон, найз нөхдийнхөө хаяг, утасны лавлахыг элэектрон дэвтэртээ хөтлөх
боломжтой.
4. Электрон сургалтын систем
- Англи хэлний хичээл.
- 25000 үг, хэллэг бүхий Англи-Монгол, Монгол -Англи толь бичиг.
- Компьютерийн үндэс
- Компьютерийн бүтэц
- Microsoft Windows 98, XP программтай ажиллах
- Microsoft Excel программтай ажиллах
- Microsoft Word программтай ажиллах
- Бусад
5. Электрон мэдээллийн лавлах сан
- Монгол улсад бүртгэлтэй 25000 гаруй Аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан
- 2500 гаруй Төрийн бус байгууллагын мэдээллийн сан
- 6000 орчим төрийн байгууллагуудын утасны лавлах
- Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 250 гаруй хууль
- Мөн өөрийн байгууллага болон орон нутгийн утасны лавлахыг нэмж оруулан мэдээллийн сан үүсгэх
боломжтой.
6. Электрон баримт бичиг
- Байгууллагын дотоод журам, заавраа оруулах
- Байгуулагын удирдлагаас гаргасан тушаал, шийдвэрийг оруулах
- Бусад ямарч төрлийн электрон бичиг баримтыг оруулах боломжтой. Эдгээр оруулсан электрон
баримт бичгийг системийн нийт хэрэглэгчид үзэх боломжтой.
- Журам зааврын тєсєл боловсруулах / One document /

