ECM - JAPAN компанийн товч танилцуулга
ЕСМ-JAPAN : Монголын ECM Компанийн Япон дахь салбар
Байгуулагдсан шалтгаан:
- Японы зах зээлийн дотор байрлаж, түншүүдтэйгээ өдөр тутам харилцаж, туршлагажиж, суралцаж аажмаар Японы зах зээлд найдвартай нэвтрэх.
- Японы технологийн ололт амжилттай гүнзгий танилцаж, шинэ бүтээгдэхүүн хийхийн тулд Японд өндөр түвшиний эрдэм шинжилгээний төсөлд ололцож улмаар өөрийн Патент бүхий шинэ бүтээлийг хийж Японд бүртгүүлэн ашиглах.
Ажлын зарчим:
- Монгол дахь оюуны өндөр чадвартай залуус, Японы орчин үеийн технологийн судалгаа шинжилгээ, Японы түнш компаниудын ажлын туршлагыг нэгтгэн ажиллах.
- Цөөн хүний хүчээр ихийг бүтээх ажлын үр өгөөжтэй загварыг бүрдүүлэх.
Товчтоо баримт :
- 2003 оны 7 -р сард Япон улсын Токио хотод байгуулагдсан
- Одоо Ивате мужийн Мориока хотод байнгын үйл ажиллагаа явуулж байгаа
- Нийт 6 ажилтантай. Үүнээс 2 Доктор, 4 Магистр (3 докторант)
- Ажиллагсад бүгд Японы их сургуульд суралцаж төгссөн буюу суралцаж байгаа
- Байнгын хамтын ажиллагаа явуулдаг түнш - 2 компани, Их сургуулийн 2 лаборатори
- Салбарын захирал С.Батжаргал
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд :
OUTSOURCING. Японы компаниудаас Outsourcing-йин ажлын захиалга авч Монгол Японы хооронд гүүр болон ажиллаж байна. Outsourcing-ийн гадаад сурталчилгаа явуулах боломж хомс ч захиалгат ажил ихтэй байдаг жижиг болон дунд хэмжээний компаниудтай ажиллах чиглэлд түлхүү анхааран маркетингийн бодлого боловсруулан хэрэгжүүлж байна..
ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН. Сүлжээ болон программчлалын технологийн сүүлийн үеийн ололтуудыг ашиглан Ubiquitous - Нийгэмд зориулагдсан шинэ бүтээгдэхүүнүүдийг Японы болон дэлхийн зах зээлд нийлүүлэх.
ON-LINE ҮЙЛЧИЛГЭЭ. Даяарчлагдсан дэлхийд хил хязгаар, цаг хугацааны зөрөөнөөс үл хамааран 7х24 ажиллах WEB2.0, WEB3.0 on-line үйлчилгээнүүдийн үүсгэж онлайн үйлчилгээний шинэ бизнес загвар бий болгоно. On-line үйлчилгээ нь Япон Монгол 2 ийг холбоход үйл ажиллагаагаа чиглүүлнэ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ. Шинжлэх ухааны нүсэр тооцооллыг энгийн компьютер дээр паралель боловсруулалтын аргаар real-time-д боловсруулах, 3 хэмжээст компьютерийн графикийн шинэ математик загварууд томьёлох чиглэлээр Японы эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөг хүртэл хийсэн ажлууд :
ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БЭЛТГЭЛ АЖИЛ - Японд өөрийн ажлын байртай болж, Мэдээллийн Технологийн чиглэлд ажилладаг 40 орчим компани, 100 орчим хүмүүстэй хувийн харилцаа тогтоолоо. Бизнесийн байнгын хамтын ажиллагаа явуулдаг түнш - 2 компани, Их сургуулийн 2 лаборатори -той хамтран төсөл дээр ажиллаж байна. 2 хүн Докторын, 1 хүн магистр цол авч 3 хүн шинээр Докторантурт сурч байна. Монгол улсын их сургууль, ШУТИС -ийг Японы их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж судалгаанд хамтран ажиллаж байна.
OUTSOURCING - Туршилтын шугамаар WEB 2.0 CMS сайт 3, захиалгат хэрэглээний программ хангамжийн 5 төслийг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ба эдгээр бүтээгдэхүүнүүд Японы томоохон зочид буудлын сулжээ, аялал жуулчлалын сүлжээ, хотын захиргаа, төмөрлөгийн үйлдвэрийн зэрэг байгуулгө компөний өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН - Олон улсын хуралд 5 илтгэл, Японы дотоодын хуралд 13 илтгэл тавьж, мэргэжлийн сэтгүүлд 4 өгүүлэл хэвлүүлж 2 engine, 5 шинэ алгоритм боловсруулаад байна..
Цаашдын зорилт:
- Өнөө хүртэл хийсэн судалгаа, туршилтын үндсэн дээр 3 хэмжээст графикийн бүтээгдэхүүнийг боловсруулж 2-3 жилийн дотор Японд худалдаанд гаргах
- Outsourcing -ийн ажиллагааг идэвхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр 3-5 жилийн дотор Outsourcing -ийн жилийн нийт борлуулалтыг 1 сая ам.доллараас их болгох.
- Япон Монголын хоорондох электрон худалдаанд гүүр болох On-line үйлчилгээг бий болгож үйл ажиллагааг тогтворжуулах
- Компаний ажиллагсадын талаас дээш хувийг Доктор цолтой болгож ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлэх менежментийн загварыг боловсруулж , хэрэглэж хэвших

