ECM ХХК товч танилцуулга
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

ЕСМ /И - Си- Эм / компани 2001 оны 5 сард байгуулагдсан бөгөөд Орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологи дээр суурилсан Мэдээллийн систем, програм хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч, Мэдээллийн технологийн мэргэшсэн компани болох үндсэн зорилготой.
Одоогоор манай компани 20 гаруй инженер, мэргэжилтнүүд ажиллаж байгаагаас Япон улсад МТ-ийн докторын зэрэг хамгаалсан 2, мэдээллийн технологийн магистр цол хамгаалсан 7 мэргэжилтэнтэй.
Манай компани гадаадын зах зээлд гарч ажиллах зорилгоор 2003 оны 7 сард Япон улсын Ивате мужийн Мориоко хотод өөрийн салбар компани / ЕCM-JAPAN /- г байгуулан ажиллаж байна.
Байгуулагдахаас өмнө Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвд "Монгол улсын хүн амын бүртгэлийн програм", Монголын хөрөнгийн биржийн бүртгэл тооцоо, арилжааны нэгдсэн системийг боловсруулж байсан.
Хэтийн зорилт :
Монгол хүний оюун ухаанаар бүтсэн онцлог,
шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах
Ойрын ирээдүйн зорилго :
Улсын хэмжээнд ажилладаг томоохон систем боловсруулсан туршлага дээр үндэслэн салбаруудын мэдээллийн системүүдийн харилцан уялдааг улам нягтруулах, хооронд нь холбох
Электрон төлбөр тооцооны системийн үндсийг бүрдүүлснээ ашиглан бусад бүх төрлийн бизнесийн салбарыг мэдээллийн нэгдсэн орчин, үйл ажиллагааны шинэ хэлбэрт оруулах
Харилцан холбоотой ажиллаж байгаа гадаадын компаниудаар дамжуулан Япон, Америкийн зах зээлд гарах
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:
- Клиент сервер програм хангамж
- e-Commerce -ийн программууд
- Веб портал
- Оффшоре программчлал
- Төсөл хэрэгжүүлэх
- Intranet, Corporate information systems
Давуу тал
Мэдээллийн технологийн томоохон тодорхой төслүүд дээр ажилласан туршлага
Компаний удирдах бүрэлдэхүүн сүүлийн 20-оод жилийн хугацаанд Монгол улсын хэд хэдэн салбарын томоохон төслүүд дээр ажиллаж зохих туршлага хуримтлуулсан болно. Энэ нь манай орны нөхцөлд төсөл, боловсруулах, гүйцэтгэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах бүх үйл ажиллагаанд тохиолдох асуудлуудыг оновчтой шийдвэрлэх боломжийг олгодог.
Өндөр мэргэжилтэй боловсон хүчний хангалт
Компани нийт 25 ажиллагсадтайгаас Доктор-2, Магистр-7, бусад нь Мэдээллийн технологиийн дээд боловсролтой баклавр бөгөөд дундаж нас 24-26 байгаа нь цаашид чанартай сайн бүтээгдэхүүн гаргах нөхцлийг бүрдүүлж байна.
Найдвартай тогтмол харилцагч түнш байгууллагууд
Өнөөдөр манай компани байнгын харилцагч 50 гаруй байгууллагатай болоод байгаа нь компанийн цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
Гадаад харилцаа
Гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь компаний стратегийн зорилтын нэг бөгөөд сүүлийн 6 жилд энэ чиглэлд багагүй ажил хийгдсэн юм. Голлох зах зээлээ Японы МТ-ийн зах зээл болгон судалж, харилцаа холбоо тогтоосны үр дүнд тус улсын 10 гаруй компанитай хамтран ажиллахаар тохиролцож, ажиллагсаддаа япон хэлний анхан шатны мэдлэг олгож, компаний дотоод менежментийг өөрчлөн гадаад зах зээлд бэлтгэх ажлыг 4 жил хийж бэлтгэл ажил үндсэндээ дууслаа. Энэ жилээс эхлэн жилд 4-6 мэргэжилтэнг Японд Докторантурт суралцуулж боловсон хүчнээ бэлтгэхээр төлөвлөж байна.

