“Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент” мэдээллийн системийг хүлээлгэн өглөө
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр "УБЦТС" ХК-ийг арилжааны хэлбэрт шилжүүлэх төслөөс зарлагдсан тендерийн дагуу "Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежмент" системийг 2007 оноос эхлэн боловсруулж, явцын дунд бэлэн болсон дэд системүүдийг турших, нэвтрүүлэх байдлаар гүйцэтгэж, 2009 оны 6 сар эхээр системийг бүрэн хэмжээгээр ашиглалтанд оруулсан билээ. Энэ систем нь цахилгаан хэрэглэгчдийн бүртгэл, цахилгаан хэрэглэгчийн хэрэглээний тооцоо бүртгэл, цахилгаан түгээгчийн борлуулалт, авлага өглөгийн бүртгэл, "Харилцагчид үйлчлэх төв"-ийн үйл ажиллагааны бүртгэл гэх мэт хэд хэдэн дэд системээс бүрдсэн томоохон систем юм. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хот , түүний харьяа 6 дүүргийн ХҮТ-д амжилттай нэвтрүүлж дуусаад, "УБЦТС" ХК-тай гэрээ дүгнэх актанд гарын үсэг зурж, хүлээлгэж өгөөд байна.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 200 гаруй мянган цахилгаан хэрэглэгч өрх, аж нэгж байгууллагын бүртгэл, цахилгаан хэрэглээний тооцоо бүртгэл бүхий нийслэлийн харьяа бүх дүүргийн "Харилцагчийн Үйлчилгээний Төв"-д ажиллаж байгаа томоохон мэдээллийн системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, системийг цаашид хөгжүүлэх ажилд манай компани идэвхи чармайлттай ажиллах болно.

