E-OFFICE 3.0
E-Office систем шинэчлэгдлээ. E - Office систем нь байгууллагын дотоод сүлжээнд ашиглахад зориулагдсан орчин үеийн технологийг ашиглан мэдээ мэдээллийг түргэн шуурхай түгээх, солилцох, шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн байгуулллагын дотоод үйл ажиллагааг автоматжуулсан интранетийн багц програм хангамж юм. Уг системийн эхний хувилбар болох E-Office 2.0-г 2001-2006 оны хооронд боловсруулан гаргаж 20 гаруй байгууллага ,аж ахуйн нэгжүүдэд ашиглаж байсан. 2009 онд бид уг системийнхээ шинэчилсэн хувилбар E-Office 3.0 - г боловсруулж дуусгалаа. E-Office 3.0 нь технологийн хувьд шинэчлэгдсэн төдийгүй үйлдлүүд нь сайжран, ашиглахад хялбар систем болсноороо онцлогтой юм.

