Ажилд урьж байна.
Ажлын байр сонирхогчдод зориулсан мэдээлэл
Компаний онцлог
- Бид компьютер зарах, засварлах, хичээл заах, үйлчилгээ явуулахгүй. Бүх анхаарал, нөөц бололцоогоо программ боловсруулах, түүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах ажилд зориулдаг.
- Гадаадад өөрийн салбарыг нээсэн Монголын программ хангамжийн ганц компани. Манай зорилго бол Япон дахь салбар болон бусад гадаад түншүүдээр дамжин гадаадын программ хангамжийн зах зээлд хурдан, амжилттай гарч ажиллах юм.
- Олон улсын жишигт хүрсэн томоохон систем - Гаалийн мэдээллийн систем, Банкны бүртгэлийн систем, Их сургуулийн Удирдлагын мэдээллийн систем, Хөрөнгийн биржийн арилжаа, клирингийн систем, Монгол Улсын хүн амын бүртгэлийн систем зэргийг гадаадын байгууллага, компани, хүний ямарч дэмжлэг, туслалцаагүй 100 хувь монгол инжнерүүдийн оюун ухаанаар боловсруулсан туршлагатай компани.
Ажиллах орчин
- Зөвхөн программ хангамжийн компанид зориулагдсан ажлын зохион байгуулалт, удирдлага, менежменттэй.
- Ажилласан жил, ажлын үр дүн, шинэ санаачлага, идэвх, түр хугацааны өндөр бүтээмжийг урамшуулах төрөл бүрийн системтэй.
- Ажиллагсадын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлийн мэдлэгийг дээшлүүлэхэд туслах, дэмжих, урамшуулах тусгай журамтай.
- Амралт, чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд зориулагдсан спорт, соёлын тогтсон хөтөлбөртэй
Ямар хүмүүсийг ажилд авах вэ?
- Программ зохиох сонирхолтой, мэргэжилдээ үнэнч хүмүүс. Бид өндөр цалин амлахгүй, мэргэжлээрээ өсөн хөгжих боломж, бололцоог олохыг эрмэлздэг.
- Компаний хамт олны дотоод уур амьсгалыг эвдэхгүй, эвсэг нөхөрсөг хүн. Манай компани " бүгдээрээ хүчээ нэгтгэж амжилтанд хүрье " гэдэг зарчмаар ажилладаг.
- Ажлын хариуцлагатай, дотоод дэг журмыг чанд баримтлан ажиллах. Цаашид гадаадын захиалгат ажил ихээр авахаар төлөвлөж байгаа тул Монгол хүний хэнэггүй, хариуцлагагүй зан, ажлын зохион байгуулалтаа өөрчилж чадахаар байх ёстой.
ТАНЫГ ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА !
"ЕСМ" компани нь 2001 онд байгуулагдсан бөгөөд, 2003 оноос Япон улсад өөрийн салбар компанийг байгуулан ажиллаж байна. Байгуулагдсан хугацаанд Гаалийн албаны автоматжуулсан систем /ГАМАС/, Банкны систем, Их дээд сургуулийн удирдлагын мэдээллийн систем /UNIMIS/, Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн систем зэрэг салбарыг хамарсан иж бүрэн системүүдийг амжилттай нэвтрүүлсэн програм хангамжийн тэргүүлэх компаниудын нэг билээ. 2008 онд УБЦТС ХК-ийн болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиалгат ажлуудыг гүйцэтгэж байна.
Манай компани дараах шаардлага хангасан програм хангамжийн инженерүүдийг урьж байна.
ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
- Багаар болон бие даан ажиллах чадвартай , - Тогтвор суурьшилтай ажиллах
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй, - Хувийн зохион байгуулалт сайтай
ПРОГРАМ ЗОХИОГЧ
Гүйцэтгэх үүрэг:
- Програм хангамжийн төслийн бичиг баримтын дагуу програм хангамж боловсруулах
- Програм хангамжид тест хийх, - Гарын авлага, материал бэлтгэх, - Сургалт явуулах
Тавигдах шаардлага:
- Програм хангамжийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, буюу энэ хавар төгсөх ангийн оюутан
- 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, - MySQL/PHP, Java,
- MS SQL/.NET, VB, Delphi хэлүүд дээр програм боловсруулах чадвартай
СИСТЕМИЙН ШИНЖЭЭЧ
Гүйцэтгэх үүрэг:
- Захиалагч байгууллагын хэрэгцээ, шаардлагыг судлах
- Тухайн байгууллагын Мэдээллийн систем, програм хангамжийн төсөл боловсруулах
- Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, - Захиалагч байгууллага, програм зохиогчийн ажлын уялдааг хангах
Тавигдах шаардлага:
- Системийн шинжээч мэргэжлээр их дээд сургууль төгссөн буюу ийм ажлын байран дээр ажиллаж байгаа.
- Ярианы, бичгийн болон харилцааны соёлтой, - Төслийн менежмент, UML-ийн мэдлэгтэй
- Visio, MS Project ашиглах чадвартай, - Энэ чиглэлээр богино болон дунд хэмжээний сургалтанд хамрагдаж байсан
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ИНЖЕНЕР
Гүйцэтгэх үүрэг:
-
- Харилцагч байгууллагад програм нэвтрүүлэх
- Сургалт хийх, Дуудлагаар засвар үйлчилгээ хийх
Бусад
Таныг тогтвортой ажлын байр, өндөр цалин, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж, эвсэг хамт олон хүлээж байна.
anket-job.doc
