GRSIS 1.0
Бид 2001-2004 оны хооронд их дээд сургууль, коллежуудад зориулсан UNIMIS мэдээллийн системийг боловсруулан 30 орчим сургуулиудад амжилттай нэвтрүүлээд байсан билээ. Бид энэ туршлага дээрээ үндэслэн БСШУЯ-наас гаргасан Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний шаардлагын хүрээнд ЕБС-ийн мэдээллийн нэгдсэн GRSIS системийг боловсруулан Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33 р сургуульд амжилттай нэвтрүүлэн хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Энэхүү системийг хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан боловсруулсан бөгөөд ЕБС-ийг цахим сургууль болгох үүднээс сургалтын бүхий л үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, мэдэээллийн нэгдсэн сан үүсгэж,багш сурагч эцэг эхчүүд хоорондоо мэдээллийг түргэн шуурхай ил тод байдлаар солилцох, багшийн ажлыг хөнгөвчлөх, хяналтыг сайжруулах зэрэг мэдээллийн урсгалыг эмх цэгцтэй болгохоос гадна, мэдээллийн технологийн хөгжил дэвшилтэй хамт хөгжих боломжийг олгох юм.

