EDIMIS v1.0
"ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ
МЕНЕЖМЕНТИЙН СИСТЕМ "ПРОГРАМ ХАНГАМЖИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
УБЦТС ХК-д хэрэгжиж байгаа төслийн талаар ...
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийг арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл 2004 оноос хэрэгжиж байгаа билээ. Төслийн үндсэн зорилгод компанийн хэмжээнд техникийн бус алдагдлыг бууруулах, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, компанийн ажиллагсдын чадавхи, ур чадварыг нэмэгдүүлэх асуудлуудыг авч үзсэн бөгөөд эдгээр зорилтод түвшинд хүрснээр компанийн хэмжээнд орлого цуглуулалтыг нэмэгдүүлж, арилжааны шинж чанартай алдагдлыг бууруулан улмаар үр ашигтай ажиллах үндсэн арга замыг тогтоох явдал юм.
Арилжааны хэлбэрт шилжүүлэх төсөл (АХШТ)-ийн хүрээнд цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхэд мөрдөх үндсэн журам, дэг жаяг болон холбогдох бусад бичиг баримтуудыг арилжааны хэлбэрт нийцүүлэн олон улсын ижил төрлийн бичиг баримтын стандартын түвшинд боловсруулан компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхлээд байна.
Эдгээр дэг жаяг, журмууд нь хэрэглэгчдэд үйлчилдэг, хэрэглэгчидтэй шууд болон шууд бусаар харьцаж ажилладаг компанийн ажилтан албан тушаалтан нэг бүрийн ажлын гүйцэтгэлээс хэрэглэгчийн сэтгэл ханамж шууд тодорхойлогддог аливаа үйлчилгээний компанитай ижил онцлогоо харгалзан ажиллагсдын гүйцэтгэлийн үзүүлэлтээр үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтийг хянаж байхаар өөр хоорондоо нягт уялдаа холбоотой байхаар системчлэгдсэн багцыг стандартчлан боловсруулсан юм.
УБЦТС ХК нь Улаанбаатар хот, Төв аймгийн 150 000 орчим хэрэглэгчидтэй. Хэрэглэгчдээ ахуйн буюу орон сууц, гэр хорооллын хэрэглэгчид , аж ахуйн нэгж хэрэглэгчид хэмээн ангилан авч үздэг.
Эрчим хүчний тухай Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог тухайн хэрэглэгчийн цахилгааны хэмжих хэрэгсэл болох тоолуурын заалтаар хийх үүрэгтэй.
Хэдий тийм боловч хэрэглэгчид маань зуун хувь баталгаатай найдвартай тоолуур хэмжих хэрэгслээр хангагдаагүй, эрчим хүчийг зүй бусаар хэрэглэх байдал байсаар байгаа өнөөгийн нөхцөлд цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог тоолуурын заалтгүйгээр тусгай үнэ тарифаар тооцдог онцлогтой.
Энэхүү үйл ажиллагааны шинэ арга хэлбэрийг компьютерийн програм хангамжийн цогц системийг ашиглан нэвтрүүлэхийн тулд EDIMIS мэдээллийн шинэ системийг манай компани боловсруулж байгаа болно. EDIMIS систем нь Орлого-авлагын, Борлуулалт-Тоолуурын, Танхимын гэсэн үндсэн 3 дэд систем 10-аад дэд програмаас бүрдэнэ.

