E-LIBRARY - Номын сангийн бүртгэл, судалгааны програм
E-LIBRARY номын сангийн цогц програм хангамж нь олон салбартай томоохон номын сангуудад зориулсан E-LIBRARY-1.2 хувилбар, дунд болон жижиг номын сангуудад зориулсан E-LIBRARY1.0 хувилбар буюу дангаар ажиллах, цахим хэлбэрээр номыг унших ELIBRARY-NET гэсэн 3 хувилбартай. ELIBRARY програм нь одоо Удирдлагын академи, МИУС-ын Хууль Зүйн сургууль, Энх-Орчлон дээд сургуулийн номын сангуудад ашиглагдаж байна.
Онцлог болон давуу талууд:
- Програмын хэрэглэгчийн орчин болон хэрэглэх заавар нь Монгол хэл дээр бөгөөд програмын үндсэн тохиргоог номын санч өөрсдөө тохируулна.
- Номыг электрон байдлаар оруулах, хайлт хийх, унших зэрэг үйлдэл бүхий Электрон номын сангийн нэмэлт модультай.
- Мэдээлэлд хандах номын санчдын эрх хэмжээг тохируулах боломжтой.
- Олон улсын номын сангийн UNIMARC стандартад тулгуурлан бүтээгдсэн.
- Номын сангийн "DDC" аравтын ангиллыг ашиглах бөгөөд ангиллын санг агуулдаг
- Мөн номын сангуудад ашиглагддаг зохиогчийн тэмдэгтүүдийг лавлах сан болгон оруулсан. Энэ номын санч материал бүртгэхэд их дөхөмтэй.
- Номын сангуудад хэрэглэгддэг цаасан каталогийн картуудыг "MNS5271:2003" стандартын дагуу програмаас шууд үүсгэн, хэвлэн гаргах боломжтой.
- Материалын бүртгэлээс зураасан кодыг хэвлэх боломжтой. Зураасан код хэвлэх хэмжээг номын санч тохируулах боломжтой.
- Материалыг төрлөөр нь нэг удаа тодорхойлж, ширхэг тус бүр буюу дансны дугаараар давхцуулалгүй хялбархан тодорхойлдог.
Материал бүртгэхэд ашиглагдах лавлах системтэй бөгөөд лавлах санг хэрэглэгч баяжуулах бүрэн боломжтой.
- Материалын дэлгэрэнгүй хайлтыг номын санч өөрийн хүссэн байдлаар хайлтын үр дүн харуулах талбарыг тодорхойлж өгөх боломжтой.
- Номын сангийн удирдлагыг боловсронгуй болгоход шаардлагатай төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.
- Номын сангийн тооллогыг зураасан код ашиглан хурдан шуурхай явуулах боломжтой. Гар ажиллагааг хөнгөвчилсөн.
- Тооллогын үр дүнгийн тайлан болон тоологдоогүй материалууд ямар уншигчид байгааг жагсаалтаар авах боломжтой.
- Уншигчдийг бүртгэх болон уншигчийн зураасан кодтой үнэмлэхийг програмаас үүсгэн хэвлэнэ.
- Зураасан кодонд тулгуурлан түргэн шуурхай үйлчилгээний автоматжуулсан системтэй. Хуучин гар карт бичих ажиллагааг хөнгөвчилсөн.
- Номын санч уншигчийн үйлчилгээний эрхийг хязгаарлах боломжтой.
- Уншигчдад зориулсан электрон каталогитой. Хэрэглэхэд хялбар энгийн энэ каталогт дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх боломжтой.
- Электрон каталогиос тухайн номын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой бөгөөд номын санд хэдэн ширхэг байгааг харах боломжтой.
- Үйлчилгээнд гарсан тохиолдолд ямар уншигчид байгааг харуулах боломжтой.
ELIBRARY-NET пограмын давуу тал нь номын сангийн цуглуулгыг хийх түүнийг түгээх зориулалт бүхий программ хангамж юм. Энэ нь мэдээллийг цэгцлэх түүнийг Internet эсвэл CD-ROM ашиглан нийтэд түгээх боломжийг олгодог. Цахим хэлбэрээр номыг уншуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд дуу, дүрс, үйл явцыг бодитоор хүлээн авах бололцоог олгодогоор давуу талтай юм. Мөн ховор олдоц багатай номыг электрон хэлбэрт оруулж хэрэглэгчдэд хүргэх зорилготой билээ.
Электрон номын сан гэдэг нь электрон мэдээллийн нийгэмд үйлчлэх уламжлалт номын санг өргөтгөж, сайжруулсан хэлбэр юм. Энд өргөтгөх гэдэг нь бий болсон эх сурвалж, фонд болон үйлчилгээг нэмэгдүүлнэ гэсэн ойлголт болно. Сайжруулах нь хүн, нийгмийн тулгамдсан асуудлыг чөлөөтэй илэрхийлж, шийдвэрлэх шинэ арга, хэрэгсэлийг нэвтрүүлэхэд оршино. (Интернэт, электрон агуулга, нээлттэй байдал г.м).
- электрон тоон формат (electronic digital formats)
- үйл ажиллагаа ил (organization apparent)
- мэдээллийг сүлжээний хүрээнд хуваалцах (networked sharable information)
- шудрага хэрэглээ, үйлчилгээ (fair use)
- байнгын, тасралтгүй ажиллагаа (persistent)
- удирдамж, зөвлөмж өгөх илүү боломжтой (guidance and referral)
Онцлог болон давуу талууд:
- Уншигч, хэрэглэгчдэд зориулсан тусгай электрон номын каталогитой бөгөөд энэ каталогит дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээгээр төрөл бүрээр хайлт хийх боломжтой.
- Ховор болон олдоц багатай номыг бүрэн эхээр нь цахим хэлбэр /pdf, xls, doc, html/- ээр унших боломжийг уншигч, хэрэглэгчдэд олгодог.
- Төрөл бүрийн тайлан мэдээ, статистик үзүүлэлтүүдийг гаргадаг.
- Уншигчийн эрхийг номын сангийн програмаас хяналт хийн хаах боломжтой.
- Номын санч электрон хэлбэрт оруулсан номоо бүртгэлд оруулах ба электрон номын ангилалыг баяжуулах боломжтой.

