Төлбөр тооцооны шинэ систем хүлээлгэн өглөө.
Манай компани нь Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-тай 2007 оны 4 сард байгуулсан гэрээний дагуу ҮЦТТТХТ-ийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулах зорилгоор иж бүрэн мэдээллийн системийн бүтэц зохион байгуулалтыг шинээр боловсруулан, орчин үеийн мэдээллийн технологийн стандартад нийцүүлсэн, хэрэглэгчийн ая тух хүсэлт шаардлагыг хангасан E-Clearing house мэдээллийн системийг бүрэн дуусган хүлээлгэн өглөө.
Энэхүү гэрээний дагуу шинэ системийн бүтэц зохион байгуулалт гаргах, хэрэглэгчийн хүсэлт шаардлагыг тодорхойлох, дэд системийн бүтэц уялдаа холбоог гаргах зэрэг системийн шинжилгээ зохиомжийн ажлыг эхэлсэн юм. Үүнээс хойш 6 сарын хугацаанд системийн кодчлолын ажил явагдсан бөгөөд 2007 оны 8 сараас туршилтанд оруулсан.
Мэдээллийн шинэ системийнхээ нээлтийг 2007 оны 12 сарын 1-д хийж, ашиглалтанд оруулсан бөгөөд үүнээс хойш тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн найдвартай явуулах талаар манай компанийн зүгээс байнга анхаарч бүтэн 1 жилийн хугацааанд систем дээрх засвар, нэмэлт өөрчлөлтийн ажлуудыг гүйцэтгэж, зүгшрүүлэлт хийсэн билээ.
Ийнхүү системийн зүгшрүүлэлтийн хугацаа дууссанаар ҮЦТТТХТ нь энэ өдрөөс эхлэн мэдээллийн шинэ системтэй боллоо. Ингэснээр цаашид дэвшилтэт технологи ашигласан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргах, харилцагчид чирэгдэлгүй үйлчлэх, хамтран ажиллагч байгууллгуудтайгаа мэдээллээ богино хугацаанд солилцох боломжтой болж байгаа юм.
Шинэ мэдээллийн системийг ҮЦТТТХТ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар өндрөөр үнэлж сайшаасан бөгөөд цаашид системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, улам боловсронгуй болгох чиглэлээр манай компанитай хамтран ажиллах шийдвэр гаргаж, 2009 оны 1 сараас Үйлчилгээний гэрээ байгуулан ажиллахаар боллоо.
ЕСМ компани

