Home  »  News

ASYUDA-гаас ГАМАС уруу, ГАМАС-аас интернет гааль уруу

2006-11-20

ASYUDA үүргээ биелүүлж дуусчээ
1996 онд Гаалийн тухай хууль батлагдлаа. Шинэ хуулийн дагуу гаалийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлттэй холбоотойгоор мэдээллийн технологио өөрчлөх зайлшгүй шаардлагатай болов.


Гаалийн мэдээлэлд өмнө нь ашиглаж байсан ASYCUDA систем тохирохоо байжээ. Гаалийн шинэчлэгдэж буй үйл ажиллагаанд тохируулан мэдээллийн ASYCUDA системд өөрчлөлт оруулъя гэлээ. Энэ нь тийм амар санаснаар хийчих зүйл биш байв. Нэгд, энэ нь олон улсын программ учир хүссэнээрээ өөрчилж болохгүй байв. Швейцарийн Женев хот уруу ярилаа, хэллээ. Өмнө нь ч ийш нь утасдаж, тэрийг нь өөрчилж өгөөч, энийг нь засч өгөөч гэж хүсэлт тавьдаг л байв. Факс явуулна. Хариу хүлээж бараг cap болно. Шийдэх боломжтой эсэхийг нь харсаар 2-3 cap болно. Мэргэжилтэн урьж залаад авчиръя гэхлээр хэдэн мянган ам.долларын зардал гарна. Нөгөө талаар угаасаа уг программд он солилцох үеийн хүндрэл гарч эхэлсэн байв. Өөрөөр хэлбэл, 1900-гаас 2000 онд шилжихэд уг программд шинээр шилжиж буй 2000 дахь оныг тооцоолоогүй байв. Монгол Улсын гадаад худалдааны статистик мэдээллийг шинэ хуулиар ГЕГ дангаараа гаргадаг боллоо. Гаальд шинэ шинэ бүтцуүд бий болов.

Харин ASYCUDA программ энэ хэрэгцээг хангаж чадахгүй байв. Гааль гэдэг айл мэдээ тайлангаа гаргаж чадахгүй байдлын өмнө тулж ирлээ. Ингээд ASYCUDA-raac бүрмөсөн татгалзах, эсвэл энэ программын сайжруулсан хувилбарыг худалдан авах хоёр л зам байв. Хоёр дахь хувилбарыг судалж үзлээ. Сайжруулсан хувилбарыг худалдан авах тухай ярилцав. Программын шинэ хувилбарын үнийг сонирхлоо. Өндөр үнэтэй аж. Дэлхийн гаалийн байгууллагаас хөнгөлөлттэй үнээр санал болгов. Хоёр тэрбум төгрөг гэнэ. Зөвхөн ганц программын үнэ шүү дээ. ГЕГ-т улсаас өгдөг бүх төсвөөрөө ганцхан программ авчих уу? Мэдээж энэ нь хэцүү. Тэгвэл одоо яах вэ. Ерөөсөө монгол хүн үүнийг хийж чадахгүй гэж үү? Цахим техникийн өндөр боловсролтой зэлуучууд байна шүү дээ. Тэднийхээ оюуны хүчийг ашиглаад үзвэл яасан юм бэ? Ийм санал гарлаа.

ГАМАС анх ингэж бүтжээ
ГЕГ-аас тендер зарлалаа. Хэд хэдэн газраас санал иржээ. Гаалийн мэдээллийн шинэчилсэн, одоогийн үйл ажиллагаанд бүрэн тохирсон программ зохиох компанийг олох нь чухал байв. Тендерт "Бодь" групп харьяалагддаг "ECM" гэдэг хувийн компани шалгарлаа.
С.Алтангэрэл, Д.Амарсайхан гээд компьютерийн дажгүй боловсролтой залуус энд орсон байв. Харин тэднийг ГЕГ-ын одоогийн дарга, тэр үед дэд даргаар ажиллаж байсан Б.Баттөмөрийн шууд удирдлага дор ажиллуулахаар боллоо. Шинэ программ хийх санаачилга ч бас түүнийх байв. Ингээд ажил ч буцалж эхэлжээ. Гэвч санаанд ороогүй, өмнө нь тооцоогүй бэрхшээл тохиолдлоо. Программ хийх ёстой залуучууд маань гаалийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс байв. Гаалийнхаа үйл ажиллагааг сайн мэдэхгүй болохоор ямар мэдээллийг яаж оруулах, ямар программ бичихээ мэдэхгүй байлаа. Юуны өмнө сургалт хичээл хийх хэрэгтэй болов. Гаалийн шат шатны хүмүүсээр хичээл заалгалаа. Гааль гэж юу юм бэ гэдгээс эхлэн заалаа. Гаалийн үйл ажиллагааг яаж хөнгөвчлөх вэ, мэдээллийн технологийг яаж нэвтрүүлэх юм бэ гээд харилцан ярилцана. Ийм программ боловсруулъя, үүнийг ингэж оруудья гээд л оройжин сууж ярилцдаг байлаа. Гэхдээ цахим техник гаальд бол шинэ юм биш байв.

1992 оноос гаальд орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлж эхэлсэн байна. ASYCUDA системийг хэрэгжүүлснээр тодорхой дэвшилд хүрчээ. Ямар ч байсан гааль дээр үүсч буй суурь мэдээллийг цахим хэлбэрт оруулан төвлөрүүлж чадсан байж. Энэ бол нэг алхам байв. Энэ үе 1992-2000 онд үргэлжилжээ. Ямар ч байсан гаалийн 52 цэгийн 12-т нь компьютер нэвтэрч, байцаагчид бичгийн машин тачигнуулж суудаг үеийг ардаа орхисон байв. Өөрөөр хэлбэл, суурь мэдээлэл бол бүрдсэн байв. Харин үүнийг чанарын цоо шинэ төвшинд, үйл ажиллагааны шинэ өөрчлөлтөд зохицуулан шинэ программ бүтээх нь гол ажил байв. Хүмүүс ажлаа мэддэг боллоо. Аа, үүнийг чинь ингээд оруулчихъя. Энийг нь ингэвэл илүү ажил хөнгөрөх юм байна хэмээн бие биедээ үзүүлнэ, ярилцана, засна, өөрчилнө. Энэ бүгдэд мөн ч их хугацаа зарсан даа хэмээн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга С.Алтангэрэл өгүүлэв.

ЭНЭ ТИЙМ АМАР ХЯЛБАР АЖИЛ БАЙГААГҮЙ
Программ бэлэн болжээ. Ард бүтэн хоёр жилийн хөдөлмөр үлдсэн байв. Одоо ч гаалийн цэгүүд дээгүүр очоод л суулгаад суулгаад л явчихна даа хэмээн бодож байв. Хаанаас эхлэх вэ хэмээн ярилцлаа. Буян-Ухаагийн гаалийн шалган нэвтрүүлэх боомтыг сонгож авлаа. Энэ талаар С.Алтангэрэл ярихдаа,
-Шинэ программ суулгах гээд нэг их сүрхий амьтан давхиж очлоо. Программаа
суулгачихлаа. Ажил ч эхэлсэн. Болдоггүй ээ. Таарч байгаа юм нэгч алга. Практик үйл ажиллагаа, бичсэн программ хоёр маань тохирч өгдөггүй.

Миний программ хэтэрхий ерөнхий нийтлэг болчихсон байв. Хичээл зааж байсан ажилтнууд ажлаа сайн мэддэг хүмүүс байсан. Гаальтай холбоотой хууль, дүрэм, журмыг ягштал мэддэг хүмүүс байсан. Үүнд нь тааруулаад программаа биччихсэн. Гэтэл амьдрал дээр өөр юм их гарсан. Газар газрын онцлог ялгаа гэж байна. Тийм болохоор тооцож үзээгүй асар их юм гарсан. Программ маань хэтэрхий бүдүүн тоймын юм болчихсон байв. Ерөөсөө газар дээр нь сууж программаа өөрчилье гээд суулэа. Ингээд л Буянт-Ухаагийн гааль дээр таван cap ажиллав. Уул нь би чинь гэрээгээр ажиллаж байгаа хүн шүү дээ. Өглөө автобусанд нь суугаад явна, орой автобусанд нь суугаад л харина. Таньдаг хүн таарахаараа "Чи гаальд орчихсон юм уу" гэж хүртэл асууна.

Хавар гуравдугаар сард очоод намар наймдугаар сард программаа овоо цэгцтэй болгож авлаа. Программаа ч суулгалаа. Буянт-Ухаагийн гаалийн мэдээллийн талын ажил о'кей болов. Буянт-Ухаа бол гаалийн бүх горимоор бүрдүүлэлт хийдэг газар. Тийм учраас тэнд босгож авсан программ маань бусад бүх газар тохирох ёстой. Одоо ч ёстой программаа суулгаад суулгаад л явчихна даа гэж бодож байв. Улаанбаатар хотын гааль дээр давхиад хүрлээ. Программаа ч суулгачихлаа. Ажиллаад үзлээ. Болдоггүй ээ. Бас л ажлын онцлог, ялгаа байх юм. Ахиад л программаа өөрчилж, боловсронгуй болгох гэж суусаар байтал дахиад хоёр сарыг авчихлаа. Намар аравдугаар cap гарчихсан, сэрүү орж байсан үе. Хотын гааль дээр ажил дууслаа. Замын-Үүдийн гааль уруу явлаа. Бас л өөрийн гэсэн онцлогтой юм. Программдаа бас л жаахан нэмэлт хийх, өөрчлөлт оруулах юм гарах аж. Нэг cap ноцолдлоо. Болж байнаа. Тэрнээс цааш жигдэрсэн дээ. Ёстой л өмнө нь олон удаа ярьдаг байсан шигээ газар дээр нь очоод л компьютерт нь программаа суулгаад л танилцуулаад л, сургалтаа хийгээд явдаг болсон. Хагас жилийн хугацаанд гаалийн бүх цэг салбарт ГАМАС (гаалийн албаны мэдээллийн автоматжуулсан систем)-аа нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, 2004 оны хоёрдугаар сард ажил дууслаа.

БЭРХШЭЭЛГҮЙ АЖИЛ ГЭЖ ҮГҮЙ
ГАМАС бэлэн боллоо. Гаалийн бүх цэг салбарт программаа хэрэгжүүлээд эхэлчихсэн. Байцаагч нартаа ямар ч байсан эхнии шатны танилцуулга, сургалтаа явуулчихсан. "ESM"-ийн ажил дууссан гэж үзэв. Мэдээж "ESM" ашгийн төлөө компани учраас гааль үргэлж мөнгө төлөөд байлгаад байх хэцүү.
Гэрээгээ дүгнээд тооцоогоо хийлээ. Ямар ч гэсэн мэдээл¬лийн технологийн ажлын хоёрдахь шатны ажлыг дууссан гэж үзэв. Одоо цаашаа яах вэ? ГЕГ-ын удирдлага энэ ажлыг өөрсдөө бие даагаад гадны байгууллагын туслалцаагүйгээр аваад явчих боломжтой гэж үзлээ.
Юуны өмнө мэдээллийн технологийн бутэц бий болгох нь зүйтэй гэж үзэв. Б.Баттөмөр даргын шийдвэрээр бие даасан хэлтэс байгууллаа.
-Даргаар нь ГАМАС-ын гол мэргэжилтэн С.Алтангэрэлийг томилов. Энэ хэлтэс ажлаа шууд даргадаа тайлагнана. Энэ нь ГЕГ-ын удирдлага мэдээллийн технологид ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байгаа хэрэг байв.
Хумүүс ойлгож эхэлжээ. Энэ бол хамгийн том дэвшил байв. Ер нь хамгийн хэцүү ажил бол хүмүүсийнг сэтгэхүйг л өөрчлөх явдал гэнэ. Гаалийг компьютержуулж, бүх зүйлийг автоматжуулж байгаа гэдэг яриаг үйлчлүүлэгчид их, бага хэмжээгээр дуулсан, мэдсэн байдаг аж.
Гэхдээ л нэг их нарийн программ нэвтрүүллээ гэсэн чинь бөөн хар чирэгдэл гараад ирж гээд хараал урсгах нь энүүхэнд. Ачаа бараагаа цагтаа авч чадаагүй ууртай ширүүн яахаас ч буцахгүй хүн тааралдаж л байв. Нэг нөхөр,
-Энэ заваан юмыг хэн хийсэн бэ? Яах гэж хүний ажил уяж байдаг хүн бэ? Тэр хүн аль вэ? Чи ер нь юу юм бэ гээд Улаанбаатар хотын гааль дээр С.Алтангэрэлийг ажлаа хийж явахад нь барьж аваад унатал нь дэлсээд авч байв.
Ажил удаалаа, зогсоолоо, хүнд суртал гаргалаа гэж омогдох хүн ч гарч л байв. Нөгөө талаар гаалийн байцаагчдаа сургах, дадлагажуулах гэдэг амаргүй ажил ундарчээ. Үнэндээ бичгийн машины товчлуураас өөр юм дарж үзээгүй байцаагч олон байв.
Нийт гаалийн байцаагчдын дотор компьютерийн мэдлэгтэй хүн 5-6 орчим хувь байв. Тэгвэл өнөөдөр нийт байцаагчдын 50 гаруй хувь буюу хоёр хүний нэг нь компьютерийг бүрэн эзэмшиж, электрон хэлбэрээр мэдээллээ боловсруулдаг болжээ. Энэ бүгдэд ганц ч төгрөг зарсангүй, бүгдийг өөрсдийн хүчээр хийсэн байна.

МОНГОЛЫН ГААЛЬ ХААХНА НЬ ЯВНА ВЭ?
Монголын гаалийн байгууллага Дэлхийн гаалийн байгууллагын албан ёсны гишүүн юм. Энэ байгууллагаас ирүүлсэн зөвлөмжид гаалийн байгууллагын хөгжлийн үндон стратеги бол мэдээллийн технологийн хөгжил гэж үзсэн байна. Гадаад худалдааны эргэлт ч жилээс жилд нэмэгдэж байгаа. Тийм учраас гаальчид ч гэсэн өөрийнхөө үйл ажиллагааг шинэчлэх, улам боловсронгуй болгох шаардлагатай болжээ. Гадаад худалдаа ингэж өргөжиж байхад чемоданыг нь ухаад зогсдог байсан хуучин үеийн арга барил тохирохгүй нь мэдээж. Хүн болгоны юмыг үзээд онгичоод үзье гэсэн ч цаг, хүч хүрэлцэхгүй, хүнд суртал, бухимдал үүсэх нь ойлгомжтой. Тэгэхээр компью¬тер ашиглаад алийг нь үзэх вэ, ямар бараа шалгах магадлал өндөр вэ, энд ямар зарчим үйлчлэх вэ гэдэг хүний сэтгэдэг тооцоог компьютерт тусгаж, программчлах ёстой аж. Гаалийн мэдээллийн техно¬логийн хөгжлөөрөө Монгол Улс Төв Азидаа толгой цохиж яваа гэж манай гаалийнхан бахархангуй ярьж байна. Өөрөөр хэлбэл, гаалийнхаа мэдээлэлд хийсэн шинэчлэлээр манай улсыг жишээ болгодог байна. Төв Азид Казакстан л манай урд гишгэдэг гэнэ.

Одоогоос хэдэн жилийн өмнө гаалийн бүрдуүлэлт хийхэд хэдэн цагаас хэдэн өдрийн хугацаа ордог байжээ. Декларациа бөглөөд өгнө. Нэг байцаагч дээр очно. Тэр нь нэг хуудас гаргаж ирээд бичгийн машинаар баахан юм бичнэ. Дараагийн байцаагч дээр очно.Тэр бас л нэг хуудас гаргаж ирээд баахан юм бичнэ. Ийнхүү 4-5 дамжлага дамжин баахан бичиг цаас бүрдүүлдэг байв. Одоо бол компьютерт нэг л удаа мэдүүлгээ оруулаад үнэ өртөг нь зөв үү, татвараа төлж үү, үгүй юу гэдгийг компьютерээс компьютер дамжиж үзээд л зөвшөөрлийг нь өгчихнө. Энэ бол гаалийн мэдээллийн технологийн нэг үе юм. Гэхдээ гаальчид энэ хүрсэн төвшиндөө сэтгэл ханаад зогссонгүй. Улам цааш ахихыг бодож төлөвлөн урагшилж явна.

ИНТЕРНЭТ БҮРДҮҮЛЭЛТ ДАРААЧИЙН АЛХАМ
Одоо мэдээллийн технологийн дараачийн үе шат болох интернэт бүрдүүлэлтийн өмнө ирчихээд байна гэж хэлж болох аж.
Өөрөөр хэлбэл, одоогийн хүрсэн төвшингөө улам ахиулж, өрөөнөөсөө мэдүүлгээ өгдөг журамд шилжиж буй гэнэ. Гаднаас нэг контейнер бараа оруулж ирсэн хүн I, X хороололд ажлынхаа өрөөнд ч юм уу, эсвэл гэртээ сууж байгаад л гаалиа мэдүүлэг болж байна. Солонгос, Япон, Сингапур мэтийн өндөр хөгжилтэй оронд гаалийн ийм технологийг аль хэдийнэ хэрэгжүүлсэн байдаг аж.
Харин манай улсад энэ оны наймдугаар сараас интернэт бүрдүүлэлт хийж эхэлсэн байна. Байнгын экспорт, импорт эрхэлдэг компаниуд энэ үйлчилгээнд хамрагдаж эхэлжээ. Товчхон хэлэхэд компьютерээр гаалийн мэдүүлгээ өглөө, байцаагч хүлээж аваад үнэ өртгийг нь шалгалаа, татвар ийм байна гээд л хийнэ, үйлчлүүлэгч нөгөөхийг нь үзээд татвараа төлье гээд товчлуур дарахад л банкин дахь гүйлгээ хийгдчихнэ. Татвар төлөгдлөө гээд ороод ирэнгүүт нь байцаагч зөвшөөрлийг нь бэлдчихнэ.

Харин сая л үйлчлүүлэгч гааль дээр очиж, тамга тэмдгээ даруулж аваад бараагаа авна. Дээхнэ үед яадаг байлаа. Бараагаа мэдүүлнэ, татвараа тогтоолгоно, ажил дээрээ очиж шилжүүлэг бичүүлнэ, банкин дээр очиж, мөнгөө шилжүүлнэ, эргэж гааль дээрээ очиж байцаагчаа хүлээнэ, дараалалд зогсоно гээд 6-7 шатлалтай процессыг дамждаг байв. Тэгвэл электрон гаалийн бүрдүүлэлтийг нэвтрүүлснээр энэ үйл явцыг тав дахин хөнгөвчлөх аж. Одоо бол гаалийн бүрдүүлэлтийг интернэтээр хийхэд 3-5 цаг, их удлаа гэхэд нэг өдөрт хийгээд л бараагаа авчихдаг болжээ. Энэ хугацааг дахин нэгдахин богиносгох боломж бий гэж гаалийнхан үзэж байна.
Эдүгээ 30-аад аж ахуйн нэгж интернэт бүрдүүлэхэд хамрагдаад байгаа аж. "Голомт" банктай ГЕГ гэрээ хийжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоог банкнаас электрон байдлаар хийдэг болов.

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД ИЛҮҮ АНХААРНА
ГЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсээс цаашдын үйл ажиллагааг дэмжих чиглэлийн мэдээллийн технологийг сайжруулах зорилт юм. Гаалийн байцаагчдыг улирал бүр төвдөө дуудаж шинээр гарсан хууль, тогтоол, журам дүрмийг таниулж, гаалийн цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилгоо ойлгуулах гээд өчнөөн ажил болдог аж. Үүнд асар их зардал гардаг байна. Хаа хол хилийн гааль дээрээс ирэх, очих, унаа хоол хүнс, байр сууцны төлбөр гээд олон хүний зардал хэдэн арван саяар гардаг байв. Тэгвэл одоо гаальчдыг явдал суудал болгож Улаанбаатарт авчрах шаардлагагүй болжээ.
Интернэт ашиглаад л хичээл сургалтаа явуулдаг болсон байна. Гаальчид өөрсдийн орон нутагт гаалийн газрынхаа нэг өрөөнд цуглаж бие биенийхээ дүрсийг харж байгаад багшийн зааж байгаа хичээлээ самбар дээрээс харж байгаа юм шиг л үзэж, мэдээллээ авдаг болжээ.

Ойлгоогүй мэдэхгүй зүйлээ товчлуур дараад л асуугаад мэдээд авчихна. Энэ жил гэхэд л гуравдугаар сараас хойш есөн удаа алсын зайны сургалт явуулж, үүнд 628 байцаагч хамрагдсан байна. ГЕГ-т нийт 800 гаруй байцаагч ажилладаг гэвэл ихэнх байцаагчийг ийнхүү алсын зайны сургалтад хамруулжчаджээ. Мөн гаалийн хөгжлиин стратеги төлөвлөгөө гаргажээ. Үүнийгээ хоёр хувааж авч үзсэн байна.
Нэгд, гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх чиглэлийн программга улам боловсронгуй болгох. Өөрөөр хэлбэл, интернэт бүрдүүлэлтийг улам өргөжүүлэх зорилт тавиад ажиллаж байгаа аж
Харин нөгөө нэг нь гаалийн эсвэл үүрэг даалгавар болохоор утсаа шүүрч аваад л улайтал залгадаг, эсвэл хаа холоос баахан хүн ирүүлж бөөн зардал чирэгдэл болдог байв. Одоо бол видео хурал зарлаад л дарга нар үүргээ өгөөд, биелэлтийг нь шалгаад ярилцчихна. Илүү ямар ч зардал гарахгүй.
Цаашлаад иргэдийн гомдол саналыг ч интернэтээр сонсоод интернэтээр нээлттэй хариулт өгдөг болох гэнэ.

Гаальд ГАМАС-ыг хэрэгжүүлсэн нь гаалийн үйл ажиллагаанд томоохон үсрэлт авчирсан гэж хэлж болох гэнэ. Энэ бол гаалийн өнөөгийн удирдлагын эр зориг гаргаж, идэвх санаачилгаар дэмжиж эхлүүлсэн, үр дүн нь бодитой ажил болжээ. Гаальчид мэдээллийн технологийнхоо цаашдын ирээдүйг ч өөдрөг гэрэлтэйгээр харж байна. Энэ бол монгол залуучуудаа шилж гололгүй, тэдний оюуны хүчийг үнэлж, дэмжиж, өргөж ирсний үр дүн юм байна.

Монголын мэдээ сонин 227 /2003/
Д. Сандагсүрэн

 

 

Partner login

User name
Password

Job

JOB VACANCY

Permanent job, fair salary, opportunities to develop, and friendly colleagues are welcoming you!

more

Related news

The top software product is announced

The Mongolian Customs General Office is announced as the top organization or user of software product.

more

ГАМАС ба ASYCUDA

Гаалийн хуучин систем болон ГАМАС системийн харьцуулалт

more